СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-30

Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх эсэх санал хураалт хууль эрхзүйн хувьд ойлгомжгүй нөхцөлд оржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг нууцаар явуулсан. Чуулганы хуралдаанд  гишүүн оролцсон бөгөөд цаасан дээрх нууц санал хураалтын эцсийн дүн 32:28 буюу Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Харин аливаа УИХ-аас гарсан шийдвэрийг тогтоолын төслөөр албажуулах ёстой бөгөөд "УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн тогтоолын төслийг албажуулахаар ил санал хураалт явуулахад 36:65%-ийн харьцаатайгаар уг тогтоолын төслийг дэмжсэнгүй.

Шийдвэрийг анхнаас нь нууцаар явуулна гэчихээд эцсийн албажуулалтыг илээр хийж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн алхам болно гэж гишүүд үзэж бухимдсан байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх хуулийн гаргалгаа ойлгомжгүй байдалд орсон учраас уг асуудлаар МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авчээ.

УИХ-ын эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.