Нялх үрсээ хотын утаа, түгжрэл, дуу чимээ, төрөл бүрийн өвчнөөс хол байлгах гэж лагер, орон нутаг руу явах иргэдийн хөл хөдөлгөөн ихсэх болсон. Энэ үед орон байраа эзэнгүй орхисны улмаас орон байрны хулгай гарах болсон байна.
Өчигдөрхөн нийслэл хотын нэгэн дүүргийн орон сууцнаас 28 настай иргэн “Э” 15 цагийн орчим 2 сая гаруй төгрөгийн үнэт эдлэл хулгайлан гарч байгаад тус дүүргийн цагдаа нарт үйлдэл дээрээ баригджээ.
Иймд иргэд та бүхэн олон хоногоор гэрээ орхин явах тохиолдолд хөрш айлдаа мэдэгдэх, цонх, хаалганы бэхэлгээг сайжруулах, боломжтой бол эзэнтэй байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн орон байрны хулгай ихэвчлэн өглөөний 08 цагаас оройн 17 цагийн хооронд иргэдийг сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх цагуудад үйлдэгддэг байна.