Дани өнгөрсөн зун улс орны түүхэн дэх хамгийн залуу буюу 41 настай Социал Демократ намын удирдагч Метте Фредериксенийг сонгож Засгийн газраа удирдуулсан билээ.
Тэрээр өнгөрсөн оны 10 дугаар сарын эхэнд Парламентын хуралдааны нээлтэн дээр циркэд дөрвөн заан шинээр худалдаж авсан тухай танилцуулахад танхимын уур амьсгал нухацтайгаас хөгжилтэй байдалд солигджээ. Ерөнхий сайд хатагтай Фредериксен заануудыг худалдаж авах үеэр нэг заан хамт байсан тэмээтэйгээ ойр дотно харилцаатай найзууд болсон тул тэднийг салгалгүй цуг авчирсан тухайгаа тайлагнаж, ингэхдээ тэсгэл алдан инээжээ.
Засгийн газрын тэргүүн инээдээ барьж чадалгүй үргэлжлүүлэн инээж, хөхөрсөөр Парламентын бусад гишүүд ч мөн түүнийг дагаж инээлдсэн байна.
Парламентад танилцуулснаар Рамболинь, Лара, Джунгла, Женни нэртэй дөрвөн зааныг худалдаж авсан бөгөөд Рамболинь тэнд байсан Али нэртэй тэмээтэй тун дотно байжээ. Тиймээс тэднийг салгах нь буруу гэж үзэн тэмээг урамшуулалд авсан хэмээн тайлбарлажээ.