УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэж эхэллээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан чуулганы хуралдаанд орлоо. "Гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа үед мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахаас татгалзав.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Мэдээлийг бид шуурхай мэдээлэх болно.