Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо иргэн М /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ амиа хорлоно гэж хаалгаа дотроос нь түгжсэн дуудлагыг энэ сарын 30-ны 05:00 цагт гэрийнхэн нь өгчээ. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:08 цагт очиж, 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон иргэн М-ийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Улаан-Үзүүр” гэдэг газраас Булган сумын чиглэлд “Булган” голын мөсөн дээгүүр тус сумын харьяат иргэн Г /35 настай, эрэгтэй/ “Ландкрузер 80” загварын суудлын автомашинаар /3 зорчигчтой/ зорчиж явах үед голын мөс цөмөрсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч болон ар гэрийн 11 хүн, 3 автомашинтай очин 37 минут ажиллаж автомашиныг татан гаргасан байна.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т, Ө:49°17’24” У:94°22’48”/ 01.29-ний өдрийн 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мөн өдрийн 09:31 цагт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.