СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр шуурхай хуралдана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өнөөдөр өглөөний байдлаар Уханий шинэ төрлийн коронавирусийн халдвараар 170 орчим хүн амиа алдаж, 7,700 гаруй хүн халдварласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн тэргүүн Майк Райн дэлхийн нийт коронавирустэй тэмцэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн анхааруулсан байна. Мөн аливаа сорил шалгуур хүнд боловч түүний өмнө хүлээх үүрэг хариуцлага илүү чухал хэмээн Хятадын эрх баригчдад хандан хэлжээ.

Өнөөдөр буюу пүрэв гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэх талаар дахин хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарлалаа. .

Австрали улсын эрдэмтэд Хятадын нутаг дэвсгэрээс гадна анх удаа вирусийг лабораторийн аргаар гаргаж авсан бөгөөд тус улсад халдвар авсан найм дахь иргэн бүртгэгджээ.

Доктор Райны үргэлжлүүлэн мэдэгдсэнээр олон улсын эрдэмтэн, шинжээчдийн баг хамтран Хятадыг зорьж, вирусийн халдвар, тархалтын талаар илүү нарийн судалгаа шинжилгээг хийхээр болсон байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.