™ watch differe|
Нийгэм | 2020-01-30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй автобустай болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улаанбаатар хот энэ жил нийтийн тээвэрт реформ хийх гэж буй талаар манай сонин өмнө нь сонирхуулж байсан.

Тэгвэл түүний нэг болох автобусны парк шинэчлэлтийг нийслэлээс энэ жилдээ багтаан хийх гэж байгаа юм. байна. Энэ тоог сонсохоор бидэнд автобус хүрэлцээтэй мэт сонсогдож байгаа байх. Харин бодит байдал дээр нийтийн тээврийн хүрэлцээний асуудал иргэдийг ихээхэн бухимдуулдаг.

Мөн орчны бохирдол, жолоочийн харилцаа хандлага гээд нийтийн тээврийг тойрсон асуудал их. Түүний дотроос хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэдтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ манайд дутмаг байдаг.  Тэгвэл энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас насжилт өндөртэй 150 автобусыг үйлчилгээнээс хасч иргэдэд ээлтэй нийтийн тээврээр нөхөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Тодруулбал, их багтаамжтай, хүрээлэн байгаа орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй 300 гаруй автобусаар парк шинэчлэлт хийх юм.

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан автобусыг стандартын дагуу үйлчилгээнээс хасдаг. Харин нөхөн хангалтаар Солонгос улсад ашиглаж байсан автобуснуудыг оруулж ирдэг байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд насжилт өндөртэй 200 гаруй автобусыг үйлчилгээнээс хасч нөхөн хангалт хийсэн. Харин байгаа.

Гэхдээ энэ автобуснууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байхаар сонгоно. Нэг ширхэг автобус нь 500 сая төгрөгийн үнэтэй. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийснээр зорчих эргэлт хангагдаж нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм” гэсэн юм. Мөн дээрх автобуснууд орж ирэхээс өмнө түгжрэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Түүний нэг нь нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчих дүрэм байдаг.

Харин манайд энэ хэрэгжилт хэрэгжихгүйгээс үүдэж нийтийн тээврийн эргэлт зогсонги байдалтай байдаг. Тиймээс нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх мөн агаарын бохирдлыг бууруулах үүднээс “Эко” цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхлээд байна.

Б.БАЯРЖАВХЛАН

2020.1.30  ПҮРЭВ  № 20 (6245)



© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.