СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан цахирын уурхайд дэлбэрэлт болж, гурван залуугийн нүд, хуруу гар гэмтжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Наран мандал” компанид дэлбэрэлт болж, ажилтнууд нь хүнд гэмтжээ.
Тодруулбал,  байна.

Баттай эх сурвалжийн мэдээллээр залуусын заримынх нь гар хуруу тасарч, хоёр нь нүдгүй болсон бөгөөд тэднийг
аймгийн нэгдсэн эмнэлгээс компанийн хөлсөлсөн онгоцоор нийслэл рүү авч иржээ. Одоогийн байдлаар аймгийн Мэргэжлийн х я н а л т ы н б а й г у у л л а г а болон холбогдох албаныхны шийдвэрээр компанийн үйл
ажиллагааг түр зогсоогоод буй юм байна.
Мэдээллийг нягтлах үүднээс тус компанийн ажилтнаас дээрх үйл явдлын талаар тодруулахад, “Манайд ямар ч хамаагүй” гэсэн хариу өгсөн бөгөөд фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөсөн юм. Харин
.
Ташрамд дурдахад, “Наран мандал” компани техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас хоёр жилийн өмнө
баяжуулах үйлдвэртээ цианид алдаж, ажилчид нь цианидад хордон, эмчлүүлж байсан юм. Уг компани тухайн үед “Спэйшл майнз” нэртэй байсан бөгөөд ажилчдаа химийн бодист бус, өөр зүйл, тухайлбал хоолонд хордсон
гэсэн дүгнэлт мэргэжлийн байгууллагаар гаргуулахаар хөөцөлдөж байсныг уншигчид санаж буй биз ээ. Сүүлдээ мөн л туслан гүйцэтгэгч компани гэх хоосон нэр рүү бурууг чихэж байсан билээ. Энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно. 

"Үндэсний шуудан" сонин 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.