СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүл: Би шүүхийн шийдвэрийг биелүүлж хоёр сая төгрөгийн торгуулийг төлнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Улсын баатар Э.Бат-Үүлд холбогдох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр алдар, хүндэд халдсан, гүтгэсэн гэх хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх 18.10 минутын үед шийдвэрээ танилцуулсан бөгөөд Улсын Баатар Э.Бат-Үүл нь “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нийтлэлээрээ Ерөнхийлөгчийг гүтгэсэн хэмээн хоёр сая төгрөгөөр торгосон цагдаагийн шийтгэврийг үндэслэлтэй хэмээн үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүх хурлын дараа Улсын Баатар Э.Бат-Үүлтэй утсаар холбогдож, давж заалдах эсэх, мөн ЕТГ-ын даргыг гүтгэсэн хэргийнхээ торгуулийг төлөх эсэхийг асуухад “Би давж заалдана. Хэд хоногийн өмнө Нийслэлийн давж заалдах шатны шүүх ЕТГ-ын дарга З.Энхболдын нэр төр алдар хүндэд халдсан хэмээн үзэж, намайг хоёр сая төгрөгөөр торгосон цагдаагийн шийтгэврийг хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас би шүүхийн шийдвэрийг биелүүлж, хоёр сая төгрөгийн торгуулийг төлнө” гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.