СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали Уханиас ирсэн иргэдийг арал дээр тусгаарлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хятадын Ухань хотод тусгаарлагдсан иргэдээ Америк, Япон, Европын Холбооны Засгийн газрууд эргүүлэн авчирж байгаа. Австрали улсын Засгийн газар тус хотод байгаа 600 орчим иргэнээ авчрахаар болсон ба тэдгээр иргэдийг 14 хоногийн турш Крисмас арал дээр тусгаарлахаар шийдсэн байна.

Тус арал нь Австрали тивээс 2,000 км орчимд байдаг ажээ. . Гэвч тус арал дээр 2000 оны эхээр үйл ажиллагаа явуулж байсан дүрвэгч, цагаачдад зориулсан саатуулах төвийг дахин нээсэн бөгөөд байрлах орчин нөхцөл тааруу гэсэн шүүмжлэлд өртөж байна.

Мянга гаруй хүнд зориулан барьсан барилгад одоогоор Шри Ланкын дөрвөн ам бүлтэй гэр бүл л байрлаж байгаа ажээ. Уханьд тусгаарлагдсан австраличууд Засгийн газраасаа тусламж хүсч байсан хэдий ч Крисмас арал дээр 14 хоног ажиглалтад байлгахаар болсон нь эргэлзээ төрүүлж байна хэмээн эх сурвалжид дурджээ.

Энэ хооронд Британийн нислэгийн компани .

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.