СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Золжаргалыг хаалттай шүүж буйн учир

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын процесс одоо гэрчээс мэдүүлэг авах шатанд явагдаж байгаа аж.

Н.Золжаргалыг шүүх хурал маш нууц гэсэн хөмсөг дор явагдаж буй учраас түүнийг эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар зүйлчилсэн эсэх нь ч тодорхойгүй байна.

Монголбанкны тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Монголбанкны албан тушаалтан нь албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээллээ албан үүргээсээ чөлөөлөгдсөнөөс хойш ч задруулж үл болно” хэмээн заасны дагуу уг шүүх хурлыг хаалттай явуулж байгаа аж.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр, тус банкнаас гаргаж буй аливаа шийдвэр нь маш нууцын ангилал зэрэглэлд багтдаг тул шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүйд хүрчээ.

Н.Золжаргал нь Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Монголбанкны тухай хууль болон бусад хууль журмыг зөрчин хувийн компанид бондын мөнгөнөөс бага хүүтэй зээл гаргасан, Австри Улсад 650,000 ам.доллараар байшин худалдаж авсан  хэмээн буруутгаж АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.