СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-29

Н.Номтойбаярыг явуулах, эс явуулахын ард юу болох вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн. Тус байнгын хороодоос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд харахад түүнийг явуулахааргүй л харагдаж байна.

Гэхдээ байнгын хороод Засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч чуулганы хуралдаанаар огцруулчихаж байсан гашуун түүх бий. Хамгийн наад захын жишээ гэвэл 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явцыг дурдаж болно. Үүний нэгэн адил чуулганы хуралдаанаар “Асуудлуудынхаа үнэн мөнийг олоод ир” гэсэн гэмгүй үг хэлээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихийг үгүйсгэх аргагүй. МАН-ын бүлгийн хурал дээр ч ийм л үг хэлжээ.

. Сонгууль дөхчихсөн энэ үед хэзээ үнэнээ олж, хэзээ нь ч буцаж ирэх юм. Энэ нь эелдгээр явуулна л гэсэн үг. Ямартаа ч МАН-ын бүлэг дээр ингэж шийдсэн нь сонирхол татаж байгаа. Энэ нь намын даргын өмнөөс өрвөлзөж, үгэнд нь ороогүйн сануулга байсан биз. Хатуу ч сануулга байв.

. Н.Номтойбаяр л хүн алав гэж. Хөдөлмөр эрхлэх сантай холбоотой гэх асуудал салбарын сайдын хувьд хийх ёстой ажлуудынх нь л нэг байсан.

.

Байнгын хорооны шийдвэрээс харахад Н.Номтойбаярыг явуулахгүйгээр шийдчих шиг боллоо. Хэрэв энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар бататгавал УИХ болон МАН-д юу өрнөх, ямар үр дүн үүсэх вэ гэдэг нь тун сонин.

Хэрэв тэр үлдвэл МАН-д жинхэнэ тулаан үүснэ. Учир нь тэрээр “Нам биш, харин гишүүд минь намайг авч үлдлээ” л гэж бодно. Үүнийг Н.Номтойбаяр ойлгохтойгоо. Тиймдээ ч түүний хэний эсрэг яаж тэмцэх нь тодорхой. Ёстой нууж хаах зүйлгүй хүчтэй тэмцэж таарна.

Энэ хэрээрээ Монголын улс төр асар сонирхолтой болно. Нэг ангиас нөгөө анги руугаа улам сонирхолтой болж үргэлжлэх, үйл явдал нь шатлан өргөжих сериал мэт л байх биш үү. Үүнд эргэлзэх зүйл огтхон ч алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.