Тэтгэврийн хэмжээний доод хэмжээг тогтоох зорилгоор УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өргөн барьжээ. Засгийн газар 30 хоногийн хугацаанд хариу өгнө. Өгөхгүй бол хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв.
Хуулийн төсөл ёсоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар санаачилжээ.