СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Тэтгэвэр тэглэх асуултыг надаас битгий асуу, манай яаманд огт хамаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Монгол улс мөнгө угаах, терроризмын эсрэг акцтай холбоотойгоор Саарал жагсаалтанд орсон. Дөрвөн сар тутманд тайлангаа хүргүүлэх үүрэгтэй. Нэгдүгээр сарын дундуур Бээжин хотод очиж өөрийн хийсэн ажлаа тайлагнасан. Нийт зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалж, гурав дээр нь нэмж ажиллах шаардлагатай байгаа.

Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдэх тал дээр хуулийн байгууллага дээр алга болдог, шийдэгддэггүй, зүйл анги нь өөрчлөгддөг талаар анхаарах, хоёрт хяналт шалгалт дээр нэмж ажиллах шаардлагатай гэсэн бол гуравт, үй олноор хөнөөх зэвсэглэлтэй холбоотой санхүүжилтийг нэмж шийдвэрлэх зүйл байна гэсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын оруулж ирсэн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх арга замуудтай холбоотой хоёр хуулийн төсөл унасан. Монгол улс Саарал жагсаалтанд удаан байх нь иргэд, ААН-үүдэд ашигтай биш. Энэ тал дээр бид бүгд хичээх ёстой. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нь хэрхэн багасгах вэ гэдэг дээр ажиллаж байна.

-Ирэх сараас тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүрэн авах уу? 

-УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нараас асуу. Энэ асуудал Сангийн яаманд хамаагүй. Төсөвт огт хамаа байхгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.