СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Чинзориг: 0-5 насны хүүхдээ харж буй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно гэсэн шийдвэр гараагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: 

-Өнгөрсөн амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг ААНБ-ууд зөвлөсөн зөвлөмжийг гаргасан. Мөнгө олгоно гэсэн Засгийн газрын албан ёсны тогтоол гараагүй. Ер нь бол төрийн албан хаагчдад цалинтай чөлөө олгож байсан тохиолдлууд байгаа. Тийм боломж байгаа.

Засгийн газрын шийдвэрээр энэ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ЕБС, их дээд сургууль, Мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд зогсоосон. 2017 онд Сангийн сайд, БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд нарын хамтарсан тушаалд зааснаар дэглэм тогтоосон энэ үед багш нарт үндсэн цалин урамшуулалыг олгоно. Харин тэтгэлгийг олгохгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.