СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-24

Солонгос, Чех улсын хуурамч виз дардаг луйвар олноор гарч байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Н.Баясгаланбаттай залилангийн гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Залилангийн гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна гэсэн. Энэ оны байдлаар хэдэн иргэн хохирсон бэ?

-2018 оны эхний есөн сарын байдлаар 3924 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3468 нь нийслэлд бүртгэгдсэн. .

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Гэтэл гэмт хэргийн гаралт өсч буйд юу нөлөөлж байна вэ. Эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас иргэдийн амьжиргаа буурсных уу. Эсвэл иргэдийн хариуцлагагүй байдал, амар хялбар аргаар ашиг олох гэдэг нь нөлөөлж байна уу?

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс эхлээд хувь хүний хувийн зохион байгуулалт хүртэл хамааралтай. Гэмт хэрэг бол нийгмийн халдварт өвчин. Хүн өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг шиг гэмт хэргийн золиос болохоос мөн л сэргийлэх ёстой. Гэтэл өөрийн бодлогогүй шийдвэр, санамсар болгоомжгүйгээсээ болж хохирогч болдог. .

-Сүүлийн жилүүдэд бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн гаралт ихэсчээ. Иргэд тухайн бичиг баримтыг жинхэнэ эсэхийг яаж мэдэх боломжтой юм бэ?

-Залилах гэмт хэргийн үед бичиг баримт ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг. Бүртгэгдсэн хэргийн хувьд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг залилсан хэргүүд бий. Жинхэнэ эсэхийг тухайн үнэт цаасыг олгосон байгууллагаас тодруулах хэрэгтэй. Жишээ нь, газрын гэрчилгээний захирамж нь зөв эсэх, бүр үнэт цаас нь жинхэнэ байна уу, үгүй юү. .

-Визний залилан өссөн гэсэн?

-Мөн л өсөлттэй байгаа. . Виз гаргаж өгнө гэж үйлчилгээний хөлс авч луйвардахаас гадна гадаад пасспорт дээр нь хуурамч виз дарж өгсөн тохиолдол цөөнгүй гарлаа. Хуурамч гэдгийг нь мэдээгүй иргэд гааль дээр очоод баригддаг. Ийм тохиолдол олон бий.

-Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэхдээ ихэвчлэн аман гэрээ байгуулах замаар өгдөг. Гэтэл зээлээ төлөхгүй байх, эсвэл сураггүй алга болох тохиолдол олон. Энэ тохиолдолд хохирогч цагдаагийн байгууллагад хандлаа гэж бодоход хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн жил гэж заасан байдаг юм бэ?

-Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гэм буруутай эсэхийг шалгах ажиллагаа явагдаж болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн, хүнд хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа хэд гэж зааснаас хамаарна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарч 1-12, цаашлаад 20 хүртэлх жил өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж зааж өгсөн. Ингэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцох ёстой.

-Хөөн хэлэлцэх хугацааг сунгах, шинэчлэх боломжтой юу?

-Боломжтой. Дахин гэмт дахин үйлдвэл сүүлчийн гэмт хэргийн үйлдсэн үеэс тус бүрт нь шинээр тоолох хуулийн зохицуулалт бий.

-Иргэд хохирогч болсон гэдгээ хэр хугацаанд ойлгож, цагдаагийн байгууллагад ханддаг юм бэ?

-Харьцангуй ойлголт. Хэдхэн сарын дотор ойлгож, мэдэрдэг нэгэн байхад бүр олон жилийн дараа ухаардаг хүн ч байна. Яагаад олон жил хүлээдэг бэ гэхээр тухайн хүнд итгэсэн итгэл байгаа болохоор тэсч хүлээдэг юм билээ. Тэгэхээр хэнд залилуулсан бэ гэдгээс хамаарч цагдаагийн байгууллагад хандах хугацаа өөр.

-Фэйсбүүк хуудсыг хакердаж, бусдаас мөнгө залилах тохиолдол ихэссэн. Энэ онд хэдэн удаагийн үйлдлийг илрүүлсэн бэ?

-Цахим орчинд 278 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч 45 хоногийн хугацаанд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр залилангийн гэмт хэрэг өссөн.

Тэр дундаа пирамид тогтолцооны луйврын гэмт хэргийн гаралт ихэссэн учир сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм. Тухайн үед гэмт хэргийн гаралт 90 орчим хувиар буурсан. Гэтэл энэ намраас эхлэн буцаад өсөх тийшээ хандаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийг хэдий насны иргэд үйлдэж байна вэ?

-Насны хувьд харьцангуй. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг компьютерийн тодорхой хэмжээний мэдлэгтэй иргэд үйлддэг. . Энэ хэргийг цаг алдалгүй илрүүлсэн учир хохирол учраагүй. Харин залилангийн гэмт хэргийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд үйлддэг.

-Пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилсан гэмт хэрэг олноор гарсан. Иргэд энэ талын мэдээлэлтэй болсон ч гэнэдэх тохиолдол тасрахгүй байна. Хамгийн сүүлд Станфорд олон улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт хийсэн иргэд хохирсон гэж гомдол гаргасан. Шалгалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа бол?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. . Гэхдээ Ирландад төвтэй нээлттэй хувьцаа зарласан хөрөнгө оруулалтын компани. Нээлттэй ажилладаг компанийн гол зарчим бол үйл ажиллагаа бүх хүнд нээлттэй байх ёстой. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтын гурван шатлалтай. Хэмжээ нь ил тод. Хөрөнгө оруулалтаас ногдол ашиг авах системтэй. Оффшор бүсэд данстай. Ийм компани. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг хэдий хэр хугацаанд хэд дахин өсгөж өгнө гэж амлалт өгөхгүй гэсэн анхааруулгатай юм билээ. Тэгэхээр хуульд зааснаар илтэд мэдэх ёстой мэдээллийг төөрөгдүүлээгүй гэж харахаар юм билээ.

-Тэгвэл иргэд хохирлоо барагдуулах боломжгүй гэсэн үг үү?

-Гадны компанийн хувьд эргэлзээтэй. Энэ хэргийг Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа. Миний мэдэхээр эрүүгийн хэргийн дугаар авсан арваад хэрэг бий. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, тухайн компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын системийг манай иргэд бусдад буруугаар танилцуулж, тайлбарласан. Хөрөнгө оруулалтаас олох ногдол ашгийн хэмжээг буруугаар ойлгуулсан нь тогтоогдвол залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

-“Жи тайм”-ын хэрэгт Ж.Маратыг яллагдагчаар татаж, хэрэгт холбогдуулан шалгасан. Гэвч оргон зайлсан байна билээ. Хэдэн иргэнийг холбогдуу лан шалгаж байна вэ. Иргэдийн хохирлыг барагдуулах боломж бий юү?

-Шүүхээс гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогүй байхад гэм буруутай гэж хэлэх эрх бидэнд байхгүй. “ байна.

-Бусдад залилуулсан иргэн амь хорлосон эсвэл тохиодол гарсан уу?

-Байлгүй яах вэ. . Ингээд гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон. Ингэхээр бусдыг залилах нь зөвхөн нэг иргэнийг хууран мэхэлж буй хэрэг биш. Бүхэл бүтэн гэр бүлийг сүйрүүлж ч мэдэх урхагтай. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Нөгөө талаасаа иргэд амар хялбар аргаар ажлаа бүтээх гэж оролдооч ээ гэж хэлмээр байна. Энэ нь гэмт этгээдэд өгөөш болж байна. “. Бусдад найдаж, залилуулахын оронд өөрсдөө хичээж, зүтгэх хэрэгтэй. Залилангийн гэмт хэрэгт нийтлэг тохиолддог нэг арга бий. Энэ нь ажил хэргийг нь бүтээж өгнө, гадаадын хөрөнгө оруулалт татаж өгнө, зээлд хамруулна гэх зэргээр хуурахдаа шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлж авдаг. . Учир нь “ажил бүтээхэд үйлчилгээний төлбөр төлөх ёстой” гэсэн үгнээс илүү “Зээлээч” гэдэг үгэнд хамгийн их итгэдэг байгаа юм. Ингээд хэсэг хугацаа өнгөрнө. “Гадаад түнштэй очиж уулзах хэрэгтэй байна. Хамт явах уу” гэхээр мэдээж явна. Бүх зардлыг хохирогч гаргаж таарна. Гэхдээ өөрийгөө хохирогч болсон гэдгээ мэдэхгүй шүү дээ. Ингэж мөнгө гаргаж өгсөөр байгаад үнийн дүн олон арван сая төгрөг болчихдог. . Энэ бол залилангийн гэмт хэргийн сонгодог жишээ. Гэтэл залилан хийсэн иргэн нь “Би ажлыг нь бүтээх гэж хөөцөлдсөн. Өөрөө болилоо гэж хэлсэн” гэдэг тайлбарыг өгдөг.

Г.Нацаг-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.