УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:
-Сайжруулсан түлшний 600 мянган тонны үйлдвэрийг барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ үйлдвэрийг барих хөрөнгө мөнгөний асуудлаар Засгийн газрын тогтоол өнөөдөр гарсан. Тус үйлдвэрийг хотын зүүн бүсэд байгуулахаар төлөвлөсөн. Наймдугаар сарын 15 гэхэд гол ажлаа хийж дуусгаад 9р сарын 15-наас бүрэн ашиглалтанд оруулна гэж тооцоолж байна
Засгийн газраас "Оюутолгой" ХК-ийн Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдэд тодорхой шалгууруудыг тавьж өгч байна. Энэ нь маш чухал шийдвэр гэж бодож байна. Мэргэшсэн, өндөр боловсролтой хүн байх хэрэгтэй. "Оюутолгой" компани Монгол улсын хуулийн этгээд учир компанийн дүрэм журмаар явах ёстой. Жижиг сажиг асуудалд Засгийн газарт хандаад байх ёсгүй. ТУЗ дээрээ явах ёстой. ТУЗ хангалттай ажиллаагүй учраас өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж үзсэн. ТУЗ-ийг хуулийн дагуу ажиллуулдаг болно, чадваржуулах учраас энэ шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Одоо байгаа ТУЗ-ийн гишүүд нь өрсөлдөөд үзэх хэрэгтэй, нэлээд өндөр шалгуур тавьж байгаа.