СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-29

LIVE: Эрдэнэт үйлдвэрийн тендерийг олон нийт харж, хянах боломжтой гэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Манай сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ажиллаж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй дараах ярилцлагыг хийснээ цувралаар хүргэж байна

-Хөрөнгө оруулалт худалдан авалтын ажлуудын тендер шалгаруулалтын мэдээлэл ил тод “ шилэн” байж чадахгүй байгаагаас хардлага сэрдлэг их байдаг юм болов уу? Тендерийг шилэн байлгах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Бараа товарын “шахаа” гэж нэг эд ангийг зах зээлийн үнэ ханшаас 2-3 дахин өндөр үнэтэй худалдаж авахыг хэлдэг. Бизнесийн цаана ашиг олох агуулга байдаг. Тэгэхлээр аль нэг .

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ бид дэмжих ёстой. Энэ чиглэлээр ч бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, МХАҮТ-тай хамтрах саналаа тавьсан. Үүний нэг үйл ажиллагаа бол энэ сарын 24-нд болсон Орхон, Булган аймгийн хувийн хэвшил, үйлдвэрлэгчидтэй хийх зөвлөлдөх уулзалт юм. Тэдний давуу тал, саналыг судлах, бидний зүгээс ямар шаардлага нөхцөл тавьж буйгаа энэ уулзалтаар ярилцсан.

Худалдан авалтын нэг зарчим бид баримталдаг. Чанарын шаардлага хангаагүй бол ямар ч бараа материал, сэлбэг хэрэгслийг худалдан авах эрх бидэнд байхгүй

Хэрэв чанаргүй эд материалын ханган нийлүүлэлт хийвэл тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэлд доголдол үүсэх аюултай. Тийм учраас бид дээрх зарчмыг ягштал баримтална. Тендер шалгаруулалтыг бид хуулийн дагуу зохион байгуулж байна. Шилэн болж байна..

Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч олон нийтэд илүү нээлттэй байхыг эрхэмлэж байгаа. Миний хувьд хийсэн ажлаа олон нийтэд таниулах, сурталчлах тал дээр учир дутагдал буй эсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс .  

2019 оны үр дүнгээс хэлэхэд, бид зөвхөн худалдан авалтыг хуулийн дагуу явуулснаар төсөвт өртөгтэй нь харьцуулахад 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Энэ мөнгөөр олон сургууль, цэцэрлэг барьж болно

Бас уурхайдаа өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн ЭКГ-12К экскаватор 3 ширхэгийг худалдан авах, 130 тоннын даацтай  10 БелАЗ машин худалдан авах боломжтой. Мэдээж, энэ 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт тэнгэрээс бууж ирээгүй нь тодорхой. Засаглалаа сайжруулж, оновчтой менежмент, хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан хэмнэлт гэж ойлгож байна.

Ингэснээр өртөг зардлыг багасгах, цалин. урамшууллаа нэмэгдүүлэх гээд олон таатай боломжийн үндэс тавигдсан. Зардал хямдарч, ашиг орлого нэмэгдэх нь улс орны “мөнгөний авдар” буюу төсөвт төвлөрүүлдэг орлогын хэмжээг өсгөж байна. Эцсийн дүнд илүү үндэсний баялаг бүрдүүлэх боломжийг нээж өгсөн гэж хэлж болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.