СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трампын Арабын ертөнцөд "дайн" зарласан "энхийн" төлөвлөгөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху мягмар гарагт Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаар түүхэн айлчлал хийсэн юм. . Энэ санаачилгаа тэд Ойрхи Дорнодод энхийг сахиулах төлөвлөгөө гэж нэрлэсэн бөгөөд гурван жилийн турш хэлэлцэж батлан, ийн танилцуулсан байна.

Гэвч үнэн хэрэгтээ энэ нь энхийг сахиулах бус палестинчуудын уур бухимдлыг төрүүлсэн, дайнд өдөөн хатгасан хэрэг байв уу?

Америкийн Ерөнхийлөгч энэ төлөвлөгөөгөөр Палестины тусгаар тогтнолоо зарлах үйл явцыг дэмжих ба Израйлийн бүрэн эрхт байдлыг танилцуулж West Bank-д үүрд байршуулах тухай танилцуулжээ. Мөн палестинчуудад тусгаар тогтнолоо зарлах сүүлчийн боломж ч байж магадгүй ба win-win буюу харилцан ашигтай санал гэжээ.

Палестины удирдагч Махмуд Аббас Трампын санаачилгыг эрс эсэргүүцэж энэ бол хуйвалдаан хэмээн дургүйцлээ илэрхийлж байна. Тэрээр “Трамп, Нэтаньяху хоёрт хандаж хэлэхэд Иерусалем бол худалдаж наймаалдаг газар биш, бидний эрх ч бас наймаалцах зүйл биш. Та нарын тохиролцоо гэж нэрлээд буй хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Рамаллагаас телевизээр дамжуулан мэдэгдэл хийжээ.

. Палестинчууд мягмар гарагийн өглөө эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.

Нэтаньяху Цагаан ордонд зочлохоосоо өмнө West Bank дахь газар нутгийн 30 хувийг түрэмгийлэн өмчлөхөө мэдэгдэж байсан юм. Энд амьдарч байгаа Израйлийн 400,000 иргэнийг олон улсын хууль эрх зүйн дагуу хууль бусаар оршин сууж байгаа гэж үздэг. Нэтаньяху Цагаан ордонд айлчилсныхаа дараа ОХУ-ын нийслэл Москваг зорьж, Ерөнхийлөгч Владимир Путинтай санал солилцох юм байна.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.