СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн улс орнууд Уханиас иргэдээ нүүлгэн шилжүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын Ухань хотыг шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт гэж үзэж, тэнд тусгаарлагдсан ард иргэдээ эргүүлэн авчрах тухай Засгийн газрууд хоорондын яриа хэлэлцээрийг явуулж байгаа юм. Тэгвэл Америк, Япон, Австрали улсууд ард иргэдээ эргүүлэн авчирж байна.

Эхний ээлжинд Америк, Японы онгоцууд ард иргэдээ Уханиас тээвэрлэн нисчээ. Европын Комисс холбоотон улс орнууддаа иргэдээ эргүүлэн авчрахад тусална гэдгээ мэдэгдсэн байна.

Өнөөдөр өглөөний байдлаар . Хятадын дарга Си Зиньпин Уханиас гаралтай шинэ төрлийн вирусийг аймшигт чөтгөртэй зүйрлэж, түүнийг ялан дийлэх болно хэмээн мэдэгдсэн байна.

Хятадаас гадна .

Японы 200 гаруй иргэн Уханийг орхин гарсны дараа 650 орчим иргэн дараагийн ээлжийг хүлээн үлдэж байна. Франц улс халдварын голомтоос гарах хүсэлтэй 250 иргэнээ авчрахаар төлөвлөж яриа хэлэлцээр хийж байгаа бол Өмнөд Солонгос улс 700 иргэнээ энэ долоо хоногт багтан буцаахаар төлөвлөжээ.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс халдварын тархалт дээд цэгтээ хүрэх хүртэл дахин 10 хоног үргэлжилнэ хэмээн сэрэмжлүүлж байна. Хүнээс хүнд халдахгүй тул амны хаалт зүүх шаардлагагүй, олон нийт тайван байх хэрэгтэй гэж Австралийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн боловч юм.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.