Корона вирусээс сэргийлэх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл хуралджээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин ирэх сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Мөн АТГ-тай хамтарсан есөн дүүргийн төрийн албан хаагчдад зориулан энэ сарын 29,30,31-ний өдрүүдэд төлөвлөсөн "Шинэ он-Шинэ хандлага" сургалтыг цуцлав.
"Зууны мэдээ" сонин
С.Уянга