Дэлгэсэн далавчны хэлбэртэй В-2 Spirit бөмбөгдөгч онгоц цэрэг армийн зориулалттай бусад онгоцуудаас содон аж. Энэ онгоц хэлбэр хэмжээгээрээ радарт бараг харагддаггүй төдийгүй үнийн хувьд ч дэлхий дээрх хамгийн үнэтэй нисдэг төмөр хүлэг юм байна.
Байлдааны энэ онгоцыг хүйтэн дайны үед анхлан Зөвлөлт Холбоот улсын агаарын батлан хамгаалах хил хязгаарыг нууцаар нэвтрэх гэж Америкийн арми бүтээсэн бөгөөд орчин цагт шинэчлэн сайжруулсан хувилбар нь хоёр тэрбум ам.долларын үнэ хүрэх ажээ. 30 жилийн өмнө анхны нислэгээ хийж байсан бол Берлиний хана нурснаас хойш дахин Оросын агаарын орон зайд нэвтрээгүй гэж үздэг.
Дайн байлдааны үед ялагдаж үзээгүй В-2 дэлхийн хаана ч хүрч нисэх чадалтай ба нислэгийн дундуур шатахуунаа цэнэглэх бүрэн боломжтой. АНУ-ын нисэх хүчинд одоогоор ашиглаж буй стратегийн зориулалттай гурван төрлийн бөмбөгдөгч онгоц ашиглаж байгаагийн нэг нь юм.
Хамгийн удаандаа 44 цагийн турш тасралтгүй нислэг үйлдэж байжээ. 2001 онд Миссури мужаас Афганистан руу тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр уг урт нислэгийг хийсэн байна. Бүхээгийн ард байрлах хавтгай зайд хоёр нисгэгч ээлжлэн амрах бүрэн боломжтой. Мөн хоол хүнсээ нөөцөлж, бие засах газрыг ч марталгүй хийсэн байна. Тус бүр нь хоёр тэрбум ам.долларын үнэтэй В-2 Spirit бөмбөгдөгч онгоцыг 132 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөж байснаас одоогоор 21 ширхэг үйлдвэрээс гарчээ.
Эх сурвалж: CNN