УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ төрлийн корона вирусийн талаар байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн яаралтай хуралдах шаардлагатай гэж үзэж байна. Стандартын бус маскыг иргэд хэрэглэж байна. 3 сая иргэддээ үнэгүй стандартын маскыг тарааж, бүх газруудад гар ариутгагчийг байршуулах хэрэгтэй.
Халдвар судлалын үндэсний төв болон, өөр нэг эмнэлгийг бэлэн байдалд бэлтгэх шаардлагатай байна. Мөн, 200 оношлуур авчирсан гэсэн. Энэ бол маш бага тоо. Энэ өвчин дэлхийгээр нэг тархаж байна. Хажуу талд нь байгаа бид тайван амар байж болохгүй. Энэ бол улстөржилт биш. Шадар сайд, ХЗДХ-ийн сайдаар чадвартай хүн тавих хэрэгтэй. Сайдууд газар дээр нь очиж ажиллаж, хятад иргэдийг оруулж ирэхгүй байх хэрэгтэй.
Энэ өвчний тархалт дөрөв, тавдугаар сард улам идэвхижих магадлалтай. Эрүүл мэндийн яамны сайд мэргэжилтнүүдээ чадавхижуулах хэрэгтэй байна. Гоц халдварт үеийн менежментийг хийж чадахгүй байна. Аюулгүйн байдлын зөвлөмжийг гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Цагаан сарын баяр болох гэж байна. Энэ тал дээрээ төр засаг анхаарах хэрэгтэй. Тархалт гарах эрсдэл маш өндөр байгаа. Сайдад гоё харагдах гэж ажлаа хийж болохгүй.