УИХ-ын ТББХ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлаас түр завсарлага авлаа. Энэ талаар Байнгын хорооны даргаас тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалты байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Төрийн байгуулалты байнгын хороо 14 цагаас хуралдана. Сонгуулийн мандатын тоог тогтоох, орон нутгийн сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг болон Халдашгүй байдлын дэд хорооноос ирүүлсэн санал зэрэг гурван асуудлыг хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.