УИХ-ын гишүүн Л.Болдоос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын талаар байр суурийг нь сонирхлоо.
Шинэ намын зөвлөл өчигдрийн мэдээлэлдээ МАНАН бүлэглэл тодорхой хуйвалдаан явуулж байна. ШИНЭ нам өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Өнөөдөр хуулийн дагуу асуудлууд шийдэгдээд явах байх.
-Танай нам дэмжиж оролцоно гэсэн үг үү, дэмжихгүй гэсэн үг үү?
-Энэ бол намын асуудал биш. Харин намын асуудал болгож буй нь буруу юм. Намын зөвлөл дээр ярьж ингэж хуйвалдаан хийж байгааг эсэргүүцэж байна. Анхнаасаа УИХ 48 цагийн дотор шийдэх ёстой байтал шийдэхгүй байгаа нь хууль зөрчигдсөн гэж үзэж болно. Энэ асуудалд УИХ хуулийн хүрээнд ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой.
-Хууль зүйн байнгын хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан бэ?
-13 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан.
-Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хөндөж байгаа нь үндэслэл нь хэр бодитой байна вэ?
-Үндэслэлийг тайлбарлахгүй. Улсын Ерөнхий прокурор асуудлаа тавьсан. Санал хураалтаа 48 цагийн дотор хийх ёстой. Өөр ямар ч хуулийн гарц байхгүй. Уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй нь бид нарын хувьд хуйвалдаан байна гэж харж байна. Шийдвэрийн хувьд нууцаар гарах учраас дараа нь УИХ хариуцлагаа хүлээнэ. 48 цагийн дотор холбогдох хороодын ирцийг бүрдүүлж, хуралдаад шийдэх ёстой.