МАН хуралдаж УИХ-ын сонгууль явуулах тойрог, мандатын тоог тогтсон. Ингэхдээ хөдөө орон нутагт 20 тойрог, Улаанбаатар хотод 9 тойрог байх бөгөөд хөдөө орон нутагт Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгосон бол нийслэл хотод хүн ам олонтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүр таван мандаттай хоёр тойрог болгож хуваах шийдэлд хүрсэн юм. Гэвч энэхүү тойрог хуваарилалт нь маргаан дагуулж эхэлжээ. Тиймээс бид уг асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсч байна.
УИХ-ын гишүүн Я.Содбааатар:
-Олон хүн амтай дүүргүүдийг хоёр хуваахгүй бол сонгогчдод хүндрэл үүснэ. Зарим тойрогт 2-3 хүнийг сонгож байхад зарим нь таван хүнийг сонгох нь харьцангуй ойлголт. Тиймээс дээрх дүүргүүдийг хоёр, хоёр тойрог болгож байна.
Харин Дорноговь аймгийн хүн ам өнгөрсөн жилүүд 10 гаруй мянгаар өссөн учир Говьсүмбэртэй нэгтгэхээ болиод Дундговийн хүн ам цөөрч 46 мянгад хүрсэн учир Дундговийг Говьсүмбэртэй нэгтгэсэн.