СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-01-28

LIVE: Монгол оюутан залуучуудын холбооноос ЗГ-т шаардлага хүргүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ардчилсан оюутны холбооны санаачилгаар Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоо, "Эерэг хандлага түгээгч залуус" ТББ хамтран дэлхийн нийтэд түгшүүр төрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газарт шаардлага тавьж иргэд, ААНБ-дад гурван уриалгыг хүргүүлж байна.
Шаардлага:
1. Стандартад нийцсэн амны маск үнэ төлбөргүй тараая
2. Амны маскны үнийн хөөрөгдлийг зогсоож, ШӨХТГ ажлаа хий
3. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг 2020:03:02-г хүртэл багасгая
4. Их, дээд сургуулийн оюутнуудын замын зардлыг буцаан олгох


Иргэдэд хандан,  
-Амны маск хэрэглэж хэвшье.
-Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-ууд амны маскыг ажилчид, үйлчлүүлэгч нартаа үнэгүй тарааж, хэрэглэж хэвшүүлэх.
-Хилийн чанад дахь иргэд"Монголоо аваръя" аянд нэгдэхийг уриалав. 
Энэхүү "Монголоо аваръя" аяны хүрээнд томоохон зах худалдааны төвүүд, хүн ихээр зорчдог газруудаар бид бүхэн 10 000ш амны хаалтыг 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн тараах болно гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.