СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-28

LIVE: Эрдэнэт үйлдвэр анх удаа 37 сая тонн хүдэр олборложээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Манай сурвалжлагч С.Шүрэнчимэг, зураглаач Ж.Отгонсүлд нар Орхон аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт үйдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй уулзаж дараах ярилцлагыг хийжээ

-2019 онд Эрдэнэт үйлдвэр өндөр үр ашигтай ажилласан гэлээ. Чухам ямар ашиг олсон юм бэ?

-Өнгөрсөн 2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд манай уурхайчид, хамт олны хувьд түүхэн жил байлаа гэж хэлж болно. Бид

Уул уурхайн Баяжуулах үйлдвэрийн үндсэн ажил бол газрын хэвлийд байгаа хүдрийг олборлон боловсруулж, бүтээгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлэн, үндэсний баялаг бүтээдэг. Энэхүү үүргээ бид хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Өнгөрсөн оны үйл ажиллагааны дүнгээр нь  МҮХАҮТ-аас аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ажлыг дүгнэж шалгаруулдаг шалгаруулалтаас бид шилдгийн шилдэг буюу Гран при цомыг хүртлээ.

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр түүхэндээ хамгийн их хүдэр олборлож, боловсруулсан жил байлаа

. Улсын хэмжээнд цөөн байдаг хошой шагналтан болсонд манай уурхайчид их урамшиж, сэтгэл дүүрэн хөдөлмөрлөж байна. Мөн 2019 онд бид улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүллээ.

Өмнө нь бидний улсын төсөвт оруулж ирсэн мөнгө тэрбумаар хэмжигддэг байсан бол энэ удаа их наяд руу шилжүүллээ. .  Энэ бүх улсын төсөвт оруулж буй орлого бол манай хамт олны бүтээсэн үндэсний баялаг гэдгийг онцолж хэлмээр байна.

Бидний зарчим их тодорхой. Бид алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон. Аль болох их үнэт зүйл бүтээж үлдээхийг бид эрхэмлэнэ. Энэ зорилтоо биелүүлж, алсын хараандаа хүрэхийн тулд таван бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, техникийн бодлого, хоёрдугаарт, технологийн бодлого, гуравдугаарт байгаль орчны бодлого, дөрөвдүгээрт санхүү, эдийн засгийн бодлого, тавдугаарт хүний нөөц,боловсон хүчний бодлого гэж тодорхой чиглэл баримтлан ажиллаж байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 2020 он чухал үүрэгтэй жил болно.

Өнгөрсөн 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлсон  Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолоо мөн оны 6 дугаар сарын 5-нд баталж гаргасан.

Түүхийг сөхөж үзэхэд, сүүлийн 30 шахам жилд Монголын төр засаг Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлж авч хэлэлцээгүй байсан. Харин өнгөрсөн онд авч хэлэлцэж, тогтоол шийдвэрээ гаргасан нь их ач холбогдолтой үйл явдал боллоо. Үүнийг дагаж Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллах болсон

Мөн олон жил он цаг дамжиж ирсэн маргаантай асуудлыг шийдэх, ер нь Эрдэнэт үйлдвэрээ цэгцлэх ард түмний хүсэл эрмэлзлэлд нийцүүлэн цаашид ажиллуулах үүднээс дээрх тогтоолыг гаргасан байгаа.

Өөрөөр хэлбэл, юм. Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэх, системтэй үргэлжлүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийг дараагийн  15 жилд хөгжүүлэх буюу 2031 он хүртэлх хөгжлийн Үндсэн чиглэлээ боловсруулан ажиллаж байна. Үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан байгаа.

Ийм тодорхой болгосон хийх ажлаа бид тав, таван жилээр төлөвлөж, тэдгээрийг жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.