Афганистаны Газни мужид даваа гарагт АНУ-ын цэргийн онгоц унаж осолдсон байна. Афганистан дахь Америкийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээллийг баталж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэжээ.
Одоогоор онгоц гадны нөлөөтэй буюу онгоцыг буудаж сөнөөсөн гэх сэжүүр ажиглагдаагүй байгаа юм. Америкийн армийн бөмбөгдөгч Е-11А байлдааны онгоц осолдсон Газни мужид Талибаны зэвсэгт бүлэг хяналтаа тогтоосон байдаг учир зэвсэгт бүлэг сөнөөсөн байж болзошгүй гэсэн мэдээ гарсан байна.
Талибаны зэвсэгт бүлэг өөр нэг байлдааны онгоцыг буудаж сөнөөсөн гэж мэдэгдсэн ч худал мэдээлэл гэдгийг Афганистан дахь Америкийн цэргийн хүчин баталжээ. Е-11А бөмбөгдөгч онгоцны ослын талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөх боломжгүй гэжээ.
Америкийн 12,000 гаруй цэрэг Афганистанд алба хааж байна. 2001 оноос хойш Америкийн 2,400 алба хаагч Афганистаны дайнд амь үрэгджээ. Өнгөрсөн жил цэргийн тусгай ажиллагааны үеэр Вашингтон 23 цэргээ алдсан байна.
Эх сурвалж: CNN