АНУ-ын Алабама мужийн Скотсборо дахь Жэксон Каунти цэцэрлэгт хүрээлэнд хүмүүсийн унтлагын цагаар гал гарчээ. Гал усан онгоцны зогсоол дээр гарч, 35 завь шатаж, найман хүн амиа алдсан байна.
Усан онгоц, завинууд шатахаас гадна живж сүйджээ. Түймрээс аврагдахын тулд ус руу үсэрсэн долоон хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.
Орон нутгийн цагаар даваа гарагийн шөнө 00:40 минутын үед гарсан галын шалтгаан тодорхойгүй байна. Зогсоол дээр байсан усан онгоц, завинууд дээр хий хадгалсан савнууд байсан тул гал түймэр хурдацтай тархсан гэж үзжээ.
Эх сурвалж: The BBC