СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-28

ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Яг нэг жилийн өмнө буюу . Харин түүнээс хойш шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудыг энэ парламентийн танхимд нэг нэгээр нь дуудаж ажлаас нь чөлөөлөх, УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь оруулж ирж "донгодох" үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн нь нууц биш билээ.

Хамгийн сүүлийн жишээ буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг энэ долоо хоногт парламентээр хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн /2020-01-28/ "Зууны мэдээ" сонины тэргүүн нүүрт: 

“Эсэргүү” Н.Номтойбаярын УИХ-ын бүрэн эрхийг дөнгөвөл аюул нь маш их, шууд утгаараа Монголын парламентын дархлаа нуран унах цөвтэй гэжээ. 

Учир юу гэвэл Н.Номтойбаяраар энэ хэлмэгдүүлэлтийг эхлүүлбэл улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн Монголын төр, хууль хяналтын байгууллагын оролцоотой хэлмэгдүүлэлтийн “махны машин”-аар парламентын гишүүд ёстой гоожно. Н.Номтойбаяр шиг үг дуугарвал, Н.Номтойбаяр шиг даргын өөдөөс сөрсөн хэн ч яг ингээд л чөлөөлөгдөөд, чирэгдээд явдаг болно... хэмээн онцолжээ. 

Яг нэг жилийн өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Парламентийн танхимд яг одоо сууж байгаа 58 хүн та нар парламентийн дархлаагаа байхгүй болговол бүгд "гөлөг" болно. Бүгдээрээ хэн ч биш болно. Юун парламент, юун Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт... та нар хэн ч биш болно. Мэдэж байна уу. Та нар хэн ч биш болно. Миний энэ үг та нарын орой руу орно доо" гэж хэлж байжээ. С.Эрдэнийн үг биеллээ олж эхэллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.