Автомашин болон иргэдийн хөдөлгөөний урсгал "Хүчин шонхор" худалдааны төв рүү нэмэгдэж тул Тээврийн цагдаагийн албанаас тус чиглэлийн замын нэг урсгалтай болгохоор болжээ.
Тодруулбал, “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.
Уг зохицуулалтыг өнөө өглөө 08:00 цагт эхэлсэн бөгөөд автомашины хөдөлгөөн буурсан үед хоёр эгнээгээр зорчуулахаар гэнэ.