Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху маргааш мягмар гарагт Цагаан ордонд зочилж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах гэж байна. Айлчлалынхаа өмнө тэрбээр түүх бүтээх чухал цаг үе ирснийг онцолжээ.
Дональд Трамп удахгүй Ойрхи Дорнодод энхийг сахиулах төлөвлөгөөгөө танилцуулах ба Нэтаньяху энэ удаагийн айлчлалаараа Ерөнхийлөгч Трамптай ойр дотно харилцаатай болохоо батлан харуулах ба амьдралд ганц удаа тохиох боломж нээгдэнэ гэсэн байна.
Палестины эрх баригчид хэрэв Трамп Ойрхи Дорнодод энхийг сахиулах төлөвлөгөөгөө танилцуулбал Ослогийн зөвшилцлөөс нэрээ татна хэмээн ням гарагт мэдэгджээ. Трампын шинэ төлөвлөгөөгөөр Палестины нутаг дэвсгэрт түр байрлаж буй Израйлийн байршлыг байнгын болгох санал тусгасан байна.
Нэтаньяхугийн хэлснээр өнгөрсөн гурван жилийн турш Ерөнхийлөгч Трамп болон аюулгүй албаныхантай хэлэлцээр хийсний үр дүнд Вашингтонд өөрийн биеэр айлчлах болсон байна. Урьд өмнө хэд хэдэн удаа Трампын төлөвлөгөөг танилцуулахыг оролдсон боловч хойшилсоор байжээ. Нэтаньяхугийн хувьд энэ санаачилга түүнийг дахин сонгуульд ялалт байгуулах кампанит ажлын гол цөм болсон юм.
Эх сурвалж: The BBC