СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар хөдлөлтийн нурангиас ээж, охин хоёрыг эсэн мэнд аварчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Турк улсын зүүн нутагт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, Элазиг болон Малатаяа мужуудад 38 хүн амь эрсэдсэн юм. Газар хөдлөлтөөс үүдсэн нурангийг цэвэрлэж, иргэдийг эрж хайх үеэр барилгад дарагдсан байсан ээж, охин хоёрыг аврагчид эсэн мэнд аварсан байна.

Ням гарагийн оройны байдлаар аврагчид сураггүй байгаа гурван хүнийг үргэлжлүүлэн хайсаар байна. Тус газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн иргэдийн тоо 1,600-д хүрчээ.

Турк улсын . 35 настай ээж бяцхан охиныхоо хамт Элазигийн Мустафа Паса дүүрэгт амьдардаг ажээ. Аврагчид цельсийн -4 хэмийн хүйтэнд тэдний орилж хашгирах чимээг сонссон бөгөөд нурангинаас олж аврахын тулд багагүй олон цагийг зарцуулжээ.

Аврагчид түүнээс “биднийг сонсож байна уу, бид очиж байна, та хоёрыг аварна” хэмээн хашгарахад хариуд нь “охиныг минь заавал авраарай, би түүнгүйгээр хэн ч биш” хэмээн түрүүлж охиноо аврахыг хүссэн байна. Эмэгтэйн нөхөр газар хөдлөлтийн үеэр амиа алджээ.

Аврах багийнхан онцгой байдлын албаны мянга мянган ажилтан, олон зуун сайн дурынхны тусламжтайгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд барилга байшингийн нурангид дарагдсан 45 хүнийг аварсан байна. .

1,500 гаруй байшин барилга сүйдсэний дотор 75 барилга газрын хөрстэй тэгширч, 600 гаруй нь дахин сэргээгдэх боломжгүй болсон байна. Дахин газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж болзошгүй тул иргэдийг хана, дээвэр нь цуурч гэмтсэн барилгад орохгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.