СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Капитал”-ын дампуурал “Ариг”-ийг дагуулах уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Банкны салбарт 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Ариг” банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчөө томилжээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулбал, “Энэ нь тус банкны үйл ажиллагааг зогсоож буй хэрэг биш. Менежментийг нь Монголбанк хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ тухай мэдээллийг даваа гарагт өгнө” гэв.

. Тодруулбал, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 2016 оныг хүртэл “Ариг” банкны хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд “Номин Холдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайханд 39.54 хувийг 20 орчим тэрбум төгрөгөөр худалдсан нь өнөөдрийн нэгдсэн удирдлага, бодлогогүй дэнжигнэх шалтгаан болсон. 2019 оны эхнээс л “Ариг” банкны актив өсөөгүйгээс гадна, найдваргүй зээлийн хэмжээ ихэссэн. ОУВС-аас манай улсын банкуудад 784 сая ам.долларын өөрийн хөрөнгийн зузаатгал хэрэгтэй байна гэж зөвлөсөн байдаг ч хөрөнгийн зузаатгалаа өнөөдрийг болтол хийгээгүй” гэх бор шувуу нисэж эхэллээ. Мөн зарим эх сурвалж “Ариг нь арилжааны банкуудад хийгддэг активын чанарын үнэлгээнд тэнцээгүй учраас зээл олголтоо зогсоогоод удаж байна. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд байна.

Монголд банк дампууруулах замаар хөрөнгө завшдаг хар технологи хэдийн бий болсон эмгэнэлт хувь заяа тус банкыг хүлээж байгаа гэж үзвэл “Капитал”, “Сэргээн босголтын банк”, ХОТШ, “Зоос”, “Анод”, “Хадгаламж” гээд хөвөрнө.

ТУЗ-ийн гишүүд буюу С.Жаргалсайхан, С.Сайнбат, Э.Жаргалан, Д.Сэргэлэн, Б.Ариунжаргал нарын таарамжгүй харилцаа, үйл ажиллагаа, бодлогын зөрүүтэй үйлдэл, харилцааны хагарлаас үүдэж “Ариг” банкны актив өсөхгүй байна. Тиймээс Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авах нь зөв. Тоохгүй орхивол “Капитал” банкны араас дампуурахад ойрхон байна” гэв. Банкны тухай хуулийн 49-р зүйлд зааснаар “Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно гэж заасан байдаг.

Монголд банк дампууруулах замаар хөрөнгө завшдаг хар технологи хэдийн бий болсон эмгэнэлт хувь заяа тус банкыг хүлээж байгаа гэж үзвэл “Капитал”, “Сэргээн босголтын банк”, ХОТШ, “Зоос”, “Анод”, “Хадгаламж” гээд хөвөрнө. “Ариг” банкнаас гадна дахиад ч хоёр банк хүндхэн нөхцөлд ажиллаж байгааг учир мэдэх эх сурвалж хэлж байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.