СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Эмийн сангуудын амны хаалт, гар ариутгагч, спирт дуусжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНХАУ-д гарсан коронавирус манай улсад бүртгэгдээгүй байгаа ч ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутгах урьдчилсан арга хэмжээ авахыг зөвлөсөн билээ.

Тэгвэл хэд хоногийн өмнөөс амны хаалтын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эмийн сангуудад амны хаалт худалдахгүй нэг бол үнэтэй зарж байна гэх мэдээлэл гарсан. .

Эмийн сангуудад өдөрт 200-300 ширхэг амны хаалт ирээд тэр дороо зарагдаад дуусаж байгаа дурдав. . Гар ариутгагчаас илүү гараа тогтмол угаах хэрэгтэй. Ханиад томуутай байгаа бол цэнхэр амны хаалтыг өдөрт 2-3 цаг зүүх. Уг маскийг өдөрт 3-4 цаг зүүх хэрэгтэй ч халдвараас өөрийгөө хамгаалах үүднээс маск олдохгүй байгаа тохиолдолд 6-8 цаг зүүж болно” гэсэн юм.

Харин “Ази фарма” эмийн сангийн эмийн санч “Одоогоор маск зарахгүй байна. . Өнөөдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн N95 маск ирсэн. Одоогоор хэдэн төгрөгөөр зарагдахыг мэдэхгүй байна. Уг маск нь нян бактериас хамгийн сайн хамгаалдаг. Уг маскийг 10 өдөр зүүж болно гэсэн байдаг” хэмээв.

Иргэдийн хувьд эмийн сангуудаас амны хаалт, гар ариутгагч, спирт, хүүхдэд зориулсан нянгийн эсрэг витамин зэргийг асууж байлаа. Зарим иргэдийн хувьд хэд хоногийн өмнө маскаа бөөнд нь урьдчилан авч, гараа тогтмол угаан гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа гэдэг хариулт өгсөн юм.

Амны хаалт, гар ариутгагчийн талаар ЭМЯ-наас энэ сарын 28-ны өдөр 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө хэмээн өнөөдөр мэдэгдсэн билээ.

Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусын халдварын үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй бөгөөд иргэд, юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.