СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Тогтохсүрэн: 29 тойрог 76 мандаттай байх шийдэлд МАН хүрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна. 

.
Ингэхдээ нэг мандаттай Говьсүмбэр, Дундговь аймгуудыг нэгтгээд хоёр мандаттай болгоно. Дорноговь аймаг 70 мянган хүн амтай учир хоёр мандаттай байна. Харин Сүхбаатар, Говь-Алтай аймгуудад нэг, нэг мандат нэмснээр хөдөө 20 тойрог 52 мандат, хотод 9 тойрог 24 мандат байхаар тогтжээ.
Нийслэлд Баянзүрх-5 Сонгинохайрхан-5, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд тус бүр-3, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд нийлээд нэг тойрог бөгөөд хоёр мандаттай байхаар тогтжээ.

. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаярыг дэмжээгүй. Яагаад гэвэл энэ хүн 66 нас хүрсэн байна. 

Мөн, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг дэмжээгүй. Энэ хүн мэргэжлийн бус, дипломат албанд ажиллаж байгаагүй хүн байна гээд дэмжээгүй. 

Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын чуулган хүртэл цаг байгаа учир дахин хэлэлцье гээд хойшлуулсан. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.