СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамыг пуужингаар харважээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иракийн нийслэл Багдад хот дахь хамгийн аюулгүй бүс буюу ногоон бүсэд өрнөдийн зарим орнуудын элчин сайдын яамдын хамт байрладаг АНУ-ын элчин сайдын яам руу гурван ч удаа пуужин харваж бөмбөгдсөн байна. Америкийг эсэргүүцэгчид элчин сайдын яамны гадаа ойрын саруудад жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр ням гарагт болсон бөмбөгдөлтийн үеэр нэг пуужин Америкийн элчин сайдын яамны цайны газарт унасан байна. Үлдсэн хоёр пуужин яамны барилгаас холгүй газарджээ.

. Өнгөрсөн жилүүдэд халдлага дайралт ирж байсан ч анх удаа элчин сайдын яамны ажилтан гэмтэж бэртсэн тухай дамжуулж байна. Одоогоор пуужинг хаанаас хөөргөсөн нь тодорхойгүй ч Вашингтоны талаас Ираны дэмжлэгтэй цэргийн хүчнийг буруутгажээ.

. АНУ-ын Төрийн департамент Иракийн Засгийн газарт хандан дипломат корппусыг хамгаалах үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардсан байна.

Ираны хувьсгалт гвардын генерал Касем Сулейманийг Багдад хотод газардсаны дараа Америкийн цэргийн хүчний дронтой дайралтаар түүнийг устгасан. Мөн ИРаны дэмжлэгтэй Катайб Хезболла бүлгийн командлагч Абу Махди аль Мухандис Америкийн цэргийн дайралтаар амиа алдсан.

Үүний хариуд Ираны тал Ирак дахь Америкийн элчин сайдын яам руу гал нээснээр Багдад хотод үймээн самуун тасрахгүй байна.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.