Засгийн газраас шийдвэр гаргаж 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээрээ харж буй ээжүүдэд цалинтай чөлөө олгоно гэх мэдээлэл гарч байгаа ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй.
Харин түүний хувьд "Корона вирустэй холбоотой асуудалд ул суурьтай ханд. Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нараас бусад хүнээс яриа авч болохгүй" хэмээн хэвлэлийнхэн рүү бухимдлаа илэрхийлэв.