СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Унд нөхрөө цаазлуулсан авга эгч нь зургаан жилийн дараа олон нийтийн өмнө гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2011 онд эцгийгээ таалал төгссөний дараа төрийн удирдлагыг гартаа авч, залгамж халаа болсон юм. Түүнийг эцгийнхээ дараа төр барихад тус дэм болсон гэж үздэг удирдах албан тушаалтнуудын нэг хүргэн ах Чан Сон Тэкийг хоёр жилийн дараа буюу 2013 онд урван тэрсэлсэн хэргээр цаазаар авсан билээ.

Чан Сон Тэкийн эхнэр Ким Кён Хуй БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений охин буюу өмнөх удирдагч Ким Чен Ирийн дүү юм. Зээ дүүгийнхээ гарт нөхрөө алдсанаас хойш зургаан жилийн турш олон нийтийн арга хэмжээнд гэр бүлийн хамт харагдаагүй байсан .

Хатагтай Ким цагаан сарын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож удирдагч Ким Жон Ун болон түүний эхнэрийн хажууд Пхеньяний театрт бусад өндөр дээд хэмжээний эрх мэдэлтнүүдийн хамт суусан байна.

Умард Солонгосын талаар судалдаг, ажигладаг мэргэжилтнүүд энэ үйл явдал гэнэтийн зүйл байсан хэмээн бичиж байна. Учир нь түүний нөхөр Чан Сон Тэк нь Ким Жон Уны эрх мэдэлд санаархан цаазлуулсан байж болзошгүй тул өнгөрсөн хугацаанд ил гараагүй нь цөллөгт явсан, аль эсвэл нөхрийнхөө араас нас барсан гэж үзэж байжээ.

Зарим эх сурвалжууд үүнийг сайны дохио ба удирдагч Ким Жон Ун гэр бүлээ эргэн нэгтгэж, эрх мэдэл, хүч чадлаа бататгаж байна гэж таамаглажээ.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.