СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээр 90,000 хүн халдварласан тухай бичлэг илгээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын Ухань хотод анх илэрсэн титэм вирусийн халдвар өнгөрсөн амралтын өдрүүдэд цагаан сарын баяртай давхцан хурдацтай тархаад байна. Одоогийн байдлаар албан ёсны эх сурвалжууд халдвар авсан эхний 10-14 хоног далд үе нь явагдаж байгаа коронавирусээр 80 гаруй хүн амиа алдаж, 3,000 орчим иргэн халдварласныг баталж байна.

Гэвч албан бус эх сурвалжууд үүнээс ч олон хүн халдварласан байх магадлалтай гэдгийг сэрэмжлүүлжээ. New York Post, Daily Mail зэрэг өдөр тутмын хэвлэлүүдээр халдварын голомт Ухань хотод ажиллаж буй сувилагчийн сошиалд тараасан бичлэгийг цацсан байна. Уг бичлэгт мэдээлэгч эмэгтэй .

Мэдээлэгчийн ярьснаар “би коронавирусын халдвар анх илэрсэн бүсэд байна. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Яг одоо Ухань, Хубэй, Хятад даяар 90,000 орчим хүн уг вирусээр халдварласан” гэжээ. Daily Mail эх сурвалжийн мэдээлснээр сувилагчийн хийсэн бичлэгийг хоёр сая гаруй хүн үзээд байна.

Халдварласан хүмүүсийн албан бус тоог сувилагч хэрхэн тооцоолж, танилцуулсан нь тодорхойгүй ажээ. Мөн бичлэгт хүн бүр цагаан сарын баяраар аав ээждээ очиж хамт хоол идэхийг хүсдэг ч энэ удаад татгалзаад, эрүүл мэндийнхээ төлөө гэрээсээ гарахгүй байж, дараа жил хамт баярлаарай хэмээн уриалсан байна. 

Коронавирус Ухань хотын Хуаньан далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээр хууль бусаар худалдаж байсан амьтнаас гаралтай гэж үзэж байгаа юм. Тиймээс Хятадад далайн гаралтай болон зэрлэг ан амьтдын худалдааг түр зогсоожээ. Хятадаас гадна .

Эх сурвалж: New York Post, Daily Mail, BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.