СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хууль бусаар халагдсан ажилчид "Оюутолгой", "Таван богд" компанид шаардлага хүргүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч катеринг, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг "Таван богд" ХХК-ийн охин компани “SSM” компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

. Цэвэрлэгээ, хоолны үйлчилгээ эрхэлдэг учраас ажлын нөхцөл хүнд, цалин хөлс үндсэн ажилчдаас хэд дахин бага байдаг.

Оюутолгой компани гэрээт компаниар ажлаа гүйцэтгүүлдэг. "Таван богд" ХХК 2014 онд Оюутолгой компанид туслан гүйцэтгэгчээр шалгарсан. Ингээд "Таван богд" компанийн охин компани болох "SSM" компанийн хоол хүнс үйлдвэрлэл, цэвэрлэгээ, ус хангамжийн үйлчилгээ эрхлэх болсон. Бид нарын цалин хөлс хэдэн гэрээт компаниар дамжин ирдэгийг мэдэхгүй байна. Манай компанийн ажилчид хооллох нөхцөл байхгүй байна, ажлын байрны дарамт өндөр, ажлын цаг урт, цалин хөлс бага байна гэх мэт шаардлагыг удаа дараа компанийн удирдлага, "Таван богд" компанид тавихад шаардлага хүргүүлсэн хүмүүсийг ажлаас нь халсан байдаг.

"SSM" компанийн ажилчдын 80 гаруй хувь нь Өмнөговь аймгийн иргэд бөгөөд уул уурхайн хүнд нөхцөлд цэвэрлэгээ үйлчилгээ хийсний төлөө сард 800 мянган төгрөгийн цалин авч буй нь шударга биш хэмээв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.