СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-27

LIVE: Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр “Онцгой дэглэм”-ийн үед барих журмыг сайн биелүүлж байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр энэ онд 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлууд дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Манай сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ажиллаж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй дараах ярилцлагыг хийснээ цувралаар хүргэж байна.

Х.Бадамсүрэн: 2020 он чухал он. Ер нь Эрдэнэт үйлдвэрт чухал биш минут секунд, цаг хором гэж байхгүй. Яагаад гэвэл, манай үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай. Нэг минут зогсох ёсгүй, яг амьд организм шиг байнга ажиллаж байх ёстой. Үүний төлөө 6600 хүн өөр өөрсдийнхөө хариуцсан ажлын Монголчуудын ярьдагаар хүн шиг хийх ёстой. Ийм зарчмаар ажиллаж байна.

. Энэ бол том үзүүлэлт. Ингэж ажилласны үр дүнд өмнө хэлсэнчлэн үндэсний баялаг бүрдүүлж байна. 2020 он бидний хувьд дээрх том төслүүдээ бодитой хэрэгжүүлж эхлэх жил болно. Тийм учраас бид энэ оныг “Шинжлэх ухаанд суурилсан эрчимтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх” жил болгож зарласан. Энэ зорилтоо бид эрчимтэй хийнэ.

Манайхан Төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль дүрэм, мөн гэдгийг удирдлагын хувьд хэлэхийг хүсч байна.  

Бид 2020 оны үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн төлөвлөгөөг өнгөрсөн оны 12 сарын 10-ны өдөр батлуулсан. Сүүлийн 5-6 жилд янз бүрийн учир шалтгаанаар энэ төлөвлөгөө хуулийн хугацаанд батлагддаггүй. Үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд Ерөнхий захирал төлөвлөгөөг батлаад ажлаа үргэлжлүүлж байсан тохиолдол бий. Тэр бол амаргүй зүйл.

Харин энэ жилээс Эрдэнэт үйлдвэрт засаглалын хямрал байхгүй, оны эхнээс батлагдсан төлөвлөгөөтэй хуулийн дагуу хэвийн жигд ажиллаж байна. . Цаг хугацаа, анхаарал болгоомж шаардсан, тендерт чадавхитай зөв компанийг шалгаруулах гээд хариуцлагатай хандах олон ажил бий. Бид энэ бүхнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ. Төлөвлөсөн цаг хугацаандаа багтааж амжуулахын тулд бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

Хөрөнгө оруулалт  болон  худалдан авалттай холбоотой бичиг хэрэг, гэрээ хэлцлийн ажлыг бид 7 сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөсөн. Энэ бол амаргүй ажил. Саяхан хэвлэл мэдээллээр гарсан. Эрдэнэт үйлдвэр нэг сард 100 гаруй тендер зарласан байна гэж.  

800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн тулд ажлын шаардлагаар нэг сард хэдэн ч тендер зарлаж болно. Магадгүй 200 тендер зарлахыг үгүйсгэхгүй. Олон хүчин зүйл бий. Цаг агаарын байдал ч нөлөөлдөг. Зун, намрын саруудад тендер зарлавал  ажлаа хэдийд нь хийж дуусгах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Тийм учраас урин дулааны цагийг бүрэн ашиглахын тулд өөрийн гэсэн менежментийг боловсруулан мөрдөх шаардлага байна. Хошигнож хэлбэл, бид тарваганаас ухаантай ажиллахыг хичээж байгаа. Эрдэнэт үйлдвэр том айл. Тэр хирээрээ үйл ажиллагаа нь өргөн цар хүрээг хамардаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.