СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЭМЯ: Монгол Улсад Корона вирусийн тохиолдол илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Корона вирусийн өнөөгийн байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн байдлаар корона вирусээр 2796 өвчилснөөр бүртгэгдсэн бол 80 хүн амь насаа алдсан байна. Харин 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бол 49 хүн бүрэн эдгэрсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч байна. .

Манай улс дундаас өндөр эрсдэлтэй бүсэд бүртгэгдсэн байна. Иймд "Цэцэрэг, ЕБС-иудын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол  эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургууль, МСҮТ-ийг III сарын 2-ныг хүртэл хаахаар болсон.

Шинэ корона вирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдвахгүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Монгол Улсад короновирусийн тохиолдол илрээгүй

.

Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.