БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 2744-т хүрч, үүнээс 461 хүний биеийн байдал хүнд, 80 хүн нас барсан байна.
Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. Хятадын 30 муж (бүс, хот)-аас сэжигтэй тохиолдол 5794 бүртгэгджээ.
Коронавирусийн халдварт хатгалгаар өвчилсөн байх магадлалтай ажиглалтад байсан 32799 иргэний 583 нь халдваргүй гэж оношлогдож, үлдсэн 30453 иргэнийг үргэлжлүүлэн ажиглаж байна.
Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.
Шуурхай утас:
- Бээжин дэх ЭСЯ-15210304468,
- Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,
- Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,
- Эрээн дэх КГ-15647964334