СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Т.БАТСАЙХАН

. Тэрээр Ерөнхийлөгч болсноор анх удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа юм. Энэ жил зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болов.

Төрийн тэргүүний ДАВОС-ийн чуулганд хэлсэн үгнээс онцолбол, далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх гэж үздэг. Түүнчлэн Үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлоод байна. Улмаар Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.

. Энэ нь Евразийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евразийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

Онцлох уулзалтууд

Бүгд Найрамдах Азер­байжан улсын Ерөн­хийлөгч Илхам Алиев

Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрам­дах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар ганцаарчлан уулзжээ. Тэд 2018 онд Баку хотноо анх уулзаж байсан юм. Ерөнхийлөгч нар хоёр улсын байрлал, ложистикийн бүтцийг харилцан ашиглах замаар бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, ноосны үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх тухай ярилцсан байна.

“Gucci” компанийн захирал Марко Биззари

Дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа. Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзжээ. Хоёр тал Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ. Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Сун

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулах санал гаргаж байсан юм.

Энэ саналыг салбарын сайдын хувьд судалж, ажил хэрэг болгохыг хатагтай Пак Ёонг Сунгаас хүсэв. Ингэхдээ, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав.

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ Ерөнхий сайд Х.Баттулгад бараалхлаа. Монголын уул, уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Нидерланд хэдий ч хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах эрмэлзэлтэй байгаа гэдгээ тодотголоо. Мөн Монголын авто болон төмөр замын дэд бүтэц өргөжиж, Евразийг холбосон байршил зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тул Нидерландын бизнес төвийг Улаанбаатарт нээх зэрэг санал гаргасан байна.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег нартай уулзсан байна. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа ДАВОС-ийн чуулганд оролцож, ганзага дүүрэн ирлээ.

2020.1.27 ДАВАА № 17 (6242)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.