Бүх оддын тоглолтын 18, NBA-гийн таван удаагийн аварга Коби Брайнт (41 нас) өнгөрсөн бүтэн сайнд нисдэг тэрэгний ослоор нас барж, спорт, тэр дундаа сагсанбөмбөг сонирхогчдыг цочирдууллаа. Калифорни мужийн Калабасас хотод болсон нисдэг тэрэгний осолд есөн хүн өртсөний дотор Коби Брайнт болон түүний 13 настай охин Жианна нар байжээ.
Хэргийн газар дээр мөрдөн шалгах ажиллагаа ид явагдаж байна. Осол юунаас болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Түүний цаг бусын үхэл монголын сагсанбөмбөг сонирхогчдод ч гэнэтийн цохилт боллоо.