СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-01-26

Мах, хүнсний ногооны үнэ өсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг. 2020 оны нэгдүгээр сарын гуравдахь долоо хоногт мах, хүнсний ногооны үнэ өсчээ.

  • хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8687 төгрөг
  • үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10652 төгрөг
  • .

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөг байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 387 төгрөгөөр (4.7%), харин хонины цул махны үнэ 73 төгрөгөөр (0.8%)-аар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 5.9 хувиар өсч 1536 төгрөг, байцай 7.6 хувиар өсч 1605 төгрөг, хүрэн манжин монгол 5.2 хувиар өсч 1617 төгрөг, сонгино хятад 5.2 хувиар өсч 1405 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.