СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-25

Коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй ч дархлаагаа сайн дэмжихийг уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр хэлэхдээ “Нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж, дэлхийн бусад орнуудад коронавирусийн халдвар авч байгаа хүний тоо нэмэгдэж байна. 

Тиймээс яамны зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд та бүхэн минь иргэдийнхээ төлөө сонор сэрэмжтэй байж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаарай. Аюулт өвчин хаалганы цаана ирсэн энэ цаг үед бүх хүний найдвар энэ салбар дээр байгаа.

Шаардлагатай бүх хөрөнгө мөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах асуудлыг шийдвэрлэнэ” гэж хэлсэн бол,

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинэ Коронавирусийн халдвар хаалга тогшиж байна. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ тавих анхаарал халамжаа сайжруулж,
маскаа авч зүүх, гараа сайн угааж ариутгах, гэр орондоо сайн чийгтэй цэвэрлэгээ хийх, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөө зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна гэлээ.

БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн энэхүү вирус одоогоор 41 хүний амийг залгиад байгаа юм. Хэдийгээр Монгол улсад энэхүү вирус орж ирээгүй байгаа ч уншигч, үзэгч та бүхэн дор бүрнээ өөрсдийн гэр бүлээ хамгаалахын тулд амны хаалт зүүж, дархлаагаа сайтар дэмжээрэй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.