СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Гэрийн хорионд байсан тэмцэгчийг нууц камераар тагнаж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний тэмцэгч Анастасия Шевченко гэрийн хорионд байснаас хойш жилийн дараа унтлагын өрөөнөөсөө нууц камер илрүүлжээ. Нууц дуранг түүний унталгын өрөөн дэх агаар цэвэршүүлэгчинд суурилуулж, олон сарын турш бүх зүйлийг бичиж байсныг мэдсэн байна.

Улс төрийн зорилгоор түүнийг буруутгаж, яллах баримт нотолгоо хайсан ба дотуур хувцастайгаа байгаа зурагнуудыг ч цуглуулсан байжээ. Мөн эмэгтэйн гэр бүлийнхний харилцан яриа, бусад зүйлийг ч бичсэн байсанд сэтгэл дундуур байна гэжээ.

Хатагтай Шевченко ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Тэд мөрдөгчид түүний зургуудыг олон нийтэд дэлгэсний дараа тэдгээр зургуудыг гэр дотроос нь авсныг ойлгосон тухай ярьжээ. Түүний дотуур хувцастай байгаа ба хүүхдүүдийнх нь зургууд ч багтсан байна.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.